“Өсвөрийн аврагч-2019” тэмцээнд түрүүлсэн баг бүсийн аваргад оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-09-16 10:18:56

Булган /МОНЦАМЭ/ Аймгийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч-2019” тэмцээн энэ сарын 13-ны өдөр болж Булган сумын гуравдугаар сургуулийн "FG" баг түрүүлэн, бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор шалгарлаа. 


Хишиг-Ѳндѳр, Баян-Агт сумын сургуулийн “Шонхор” багууд эхний байр эзэлсэн байна. Тэмцээнд Баян-Агт, Булган, Гурванбулаг, Хишиг-Ѳндѳр, Хутаг-Ѳндѳр, Тэшиг сум, Хялганат тосгоны ерѳнхий боловсролын сургуулийн нийт 9 баг оролцсон юм.

“Өсвөрийн аврагч” тэмцээн сургуулийн ахлах ангийн сурагчдад аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг эзэмшүүлэх, гамшигт нэрвэгсдийг аврах, өөртөө болон бусдад анхан шатны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах чиглэсэн арга хэмжээ боллоо. Энэ жилийн тэмцээний онцлог гэвэл сурагчдын мэдлэг, даалгавар гүйцэтгэх  ур чадвар өмнөх жилүүдээс илүү ахисан байлаа гэж аймгийн ОБГ-ын орлогч дарга Д.Ууганбаяр ярилаа. Онцгой байдлын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хѳгжлийн газар, Улаан загалмай хороо хамтран энэ тэмцээнийг зохион байгууллаа.

Холбоотой мэдээ