Нефтийн үнэ өсжээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-16 13:15:28

МОСКВА. /TASS/. Лондоны “ICE” биржийн арилжаа нээгдэх үед “Brent” маркийн нефтийн ирэх 11 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 13.86 хувиар өсөж, нэг торх нь 69.91 ам.доллар болжээ.


Арилжааны эхний хэдэн минутад “Brent” маркийн нефтийн үнэ дээд цэгтээ хүрч, нэг торх нь 71.95 ам.доллар болсон байна. “Brent” маркийн нефтийн үнэ хамгийн сүүлд өнгөрсөн 5 дугаар сард 71.22 ам.доллараас давсан байна.


“WTI” маркийн нефтийн ирэх 10 дугаар сарын фьючерс хэлцлийн үнэ 11.23 хувиар нэмэгдэж, нэг торх нь 61,79 ам.доллар болжээ.


Саудын Арабын газрын тосны байгууламжууд халдлагад өртсөн тухай мэдээлэл гарч буй энэ үед нефтийн үнэ өсөж байгаа аж.


The Wall Street Journal” сонины мэдээлснээр, төрийн өмчит газрын тосны “Saudi Aramco” компани даваа гарагийн орой гэхэд газрын тосны олборлолтын гуравны нэгийг сэргээж чадна гэж Саудын Арабын эрх баригчид үзэж байгаа аж. “Saudi Aramco” компанийн үйлдвэр халдлагад өртсөн нь газрын тосны олборлолтыг өдөрт 5.7 сая торхоор буурахад хүргэсэн байна. 

Холбоотой мэдээ