Өлзийт тосгон ахуйн үйлчилгээний шинэ төвөө нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-09-16 15:32:49

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын долдугаар баг болох Өлзийт тосгонд Нийтийн ахуйн үйлчилгээний төв буюу халуун усны газар шинээр нээлээ.

Тус сумын Засаг дарга Ц.Идэрбат урд нь Өлзийт тосгонд ажиллах үеэрээ иргэддээ амласны дагуу Сум хөгжүүлэх сангаас тосгоны иргэдийг зээл авч, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд нь дэмжсэн байна. Зээлд уг халуун ус, нийтийн ахуйн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг эрхэлж байгаа Н.Энхзаяа тэргүүтэй тус тосгоны зургаан залуу хамрагджээ.

Тэд халуун усны газар, ахуйн үйлчилгээний төвөө барихдаа Азийн соёл хөгжлийн институтээс голлон санхүүжилт авчээ. Мөн өөрсдийнхөө нөөц бололцоо, тосгоны төрийн албан хаагчид, иргэдийн халуун сэтгэлийн хандиваар бүтээн босгосон гэдгээ онцолж байв. 

Уг үйлчилгээний төвийг нээснээр Өлзийт тосгонд тогтмол зургаан ажлын байр шинээр бий болж байна.

Холбоотой мэдээ