АНУ Венесуэлийн эсрэг авсан хориг арга хэмжээгээ өргөтгөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-18 12:22:41

ВАШИНГТОН. /TASS/. АНУ 3 хувь  хүн, 16 компанийг хоол хүнсний бүтээгдэхүүн тараахдаа авлигын хэрэгт оролцсон хэмээн буруутгаж, Венесуэлийн эсрэг авсан хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ. Энэ тухай АНУ-ын Сангийн яамны гадаадын хөрөнгөд хяналт тавих газрын баримт бичигт дурджээ.


“Гадаадын хөрөнгөд хяналт тавих газар Венесуэлд хоол хүнсний тусламж түгээх ажлаар далимдуулан хууль бусаар ашиг олоход нь Венесуэлийн Ерөнхийлөгч асан Николас Мадуро болон түүний дэглэмд тусалсан Колумбын иргэн Алекс Наин Сааб Моран, түүний бизнес хамтрагч Альваро Энрике Пулидо Варгас нартай холбоо тогтоосон 3 хувь хүн, 16 компанийг хориг арга хэмжээний жагсаалтад оруулж байна” хэмээн баримт бичигт дурджээ.


Хориг арга хэмжээнд багтсан компаниудын 11 нь Колумбид, 4 нь Панамд, 1 нь Италид бүртгэлтэй аж. 

Холбоотой мэдээ