Их аваргуудгүй Аки башёд 4 бөх 8 даваатай тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-18 12:40:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Аки башё буюу намрын тэмцээний 10 дахь өдрийн барилдааны дараа 4 сумоч 8 даваатай башёг тэргүүлж байна.


Ганцаараа 8 даваатай тэргүүлж байсан Окиноүми энэ өдөр Саданоүми-д ёритаоши мэхээр унаж 2 унаатай болов. Харин түүний араас нэхэж явсан Такакейшо, Митакэүми, Асанояма нар өрсөлдөгчдөө давснаар бүгд 8 даваатай боллоо.


Энэ өдрийн барилдаанд Озэки Гойэдо, Комүсүби Аби-д ошидаши мэхээр ойчиж 4 унаатай болсон бол Озэки Точиношин Чиёотайрюүг давснаар даваа, унаа адилхан 5 болоод байна.

Митакэүми энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргилыг хаяж даваагаа ахиулсан бол Тамаваши 5 унаатай болов. Азүмарюү С.Тодбилэг энэ өдөр Точиазанд унаснаар тэд адилхан 5 даваа, 5 унаатай боллоо. Хамгийн жин багатай, нуруу намхан /98 кг, 168 см/ Энхо энэ өдөр Котоеки-г ёрикири мэхээр давснаар 6 даваа, 4 унаатай болоод байна.

 

Холбоотой мэдээ