Ази, Номхон далайн орнуудын худалдаа хөнгөвчлөх форум Шинэ Дели хотноо болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-19 11:54:21
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Т.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 17-20-нд БНЭУ-ын Шинэ Дели хотноо болж буй Ази, Номхон далайн орнуудын худалдаа хөнгөвчлөх форумд оролцож байна.


Энэ үеэр ДХБ-ын Худалдаа хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилт, Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааны ерөнхий хэлэлцээрийн ач холбогдол, Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зэрэг сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, манай улсаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөний талаар танилцуулжээ.


НҮБ-ын АНДЭЗНК, АХБ болон БНЭУ-ын Засгийн газар хамтран зохион байгуулж буй тус форумд 35 орон, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм.


Холбоотой мэдээ