Плоцк хотноо болсон олон улсын сагсан бөмбөгийн тэмцээнд гуравдугаар байр эзэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-19 12:27:07
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 12-17-нд БНПУ-ын Плоцк хотноо болсон сагсан бөмбөгийн олон улсын тэмцээнд Монгол Улсын залуучуудын эмэгтэй шигшээ баг гуравдугаар байр эзэлж, ОУХМ Б.Өнөрзаяа “Билэгдэлийн Гарааны Таван Тоглогч”-ийн нэгээр шалгарлаа.


Плоцк хотын даргын нэрэмжит уг тэмцээнийг сагсан бөмбөгийн Мон-Пол клубын Ерөнхийлөгч, Плоцк хотын хүндэт иргэн Д.Энхбаатарын санаачилгаар зохион байгуулж, Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин сайд Н.Батаа, ЭСЯ-ны хамт олон болон Польш дахь Монголчуудын холбоо дэмжлэг үзүүлэн ажиллажээ. 


Манай улсын баг тамирчид Польш улсын дээд лигийн Мон-Пол клубын эмэгтэй баг болон бусад чансаа өндөртэй багуудтай тоглож, туршлага хуримтлуулах, цаашлаад тивийн хэмжээнд өрсөлдөх боломжийг нээж байгааг зохион байгуулагчид онцлов.


Дашрамд дурдахад Польш улс сагсан бөмбөгийн спортыг бодлогын түвшинд хөгжүүлж буйгаа энэ жилийн дэлхийн аваргад батлан харуулсан. Тус улсын шигшээ баг 1967 оноос хойш сагсан бөмбөгийн дэлхийн аваргын шилдэг наймд багтаад буй юм.  

Холбоотой мэдээ