Хакерууд олон сая хүний мэдээллийг хулгайлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСИНГАПУР. /The Jakarta Post/. Үл таних этгээдүүд Энэтхэгийн “Lion Air” группын агаарын тээврийн компанийн 35 сая үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг хулгайлж, интернетэд байршуулжээ.
“Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Бүх үйлчлүүлэгч хувийн
данс руугаа нэвтрэн орох нууц үгээ даруй солих хэрэгтэй” хэмээн Малайзын “Malindo
Air” агаарын тээврийн компанийн
албан ёсны төлөөлөгч Андрей Лион мэдэгджээ.
“Lion
Air” группын төлөөлөгчид энэ
талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Энэ группт Таиландад байдаг “Thai
Lion Air” болон Энэтхэгийн “Batik
Air” компаниуд багтдаг ажээ.