АНУ бодлогын хүүгээ дахин буурууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-19 13:06:03

МОСКВА. /РИА Новости/. Төв банкны үүргийг гүйцэтгэгч АНУ-ын Холбооны нөөцийн систем жилд хоёр дахь удаагаа бодлогын хүүгээ 25 базис пунктээр бууруулж, жилийн хүү  2-2.25 хувь байсныг 1.75-2 хувь болгожээ.


Бодлогын хүүг бууруулсан нь олон улсын нөхцөл байдал эдийн засгийн таамаглалуудад нөлөөлж, инфляци сул байгаатай холбоотой юм хэмээн Холбооны нөөцийн систем мэдэгдсэн байна.


Бодлогын хүүгээ сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаа 25 базис пунктээр /1 базис пункт = 0.01 хувь/ бууруулж, жилийн хүүг 2-2.25 хувь болгосон тухайгаа  Холбооны нөөцийн систем өнгөрсөн 7 дугаар сард мэдэгдсэн юм. Холбооны нөөцийн систем олон жилийн турш бодлогын хүүг хэвээр хадгалах юмуу өсгөж байсан юм. 

Холбоотой мэдээ