Жижиглэн худалдаа эрхлэгчдийн дунд төслийн уралдаан зарлав

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-09-19 16:31:45
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Жижиглэн худалдаа эрхлэгчдийг дэмжих” төслийн уралдаан зарлажээ. Уралдааныг Б.Бат-Эрдэнэ, “Соло сейф” ХХК хамтран зохион байгуулж байгаа бөгөөд  өрхийн бичил бизнесийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор хоёр дахь удаагаа зарлаж байна.

Өмнө нь өрх гэрээр бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдийн дунд уралдаан зарлаж 14 төслийг шалгаруулж байсан юм.

Энэ удаа нэг өрхөөс нэг хүнийг ажлын байраар хангах зорилтын хүрээнд энэ сарын 16-наас ирэх сарын 6 хүртэл төслийн материалыг хүлээн авч шилдэг 20 төсөл шалгаруулах гэнэ. Шалгасан төсөл тус бүрт 500 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг өгнө. Мөн бизнесээ өргөжүүлэхэд нь зөвлөх үйлчилгээ үзүүлэхээс гадна хөрөнгө оруулагчтай холбож өгөхөөрөө давуу талтай ажээ.

 

Холбоотой мэдээ