Улаанбаатарт 19-21 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2019-09-20 07:55:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр нийслэлд багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.


Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад бүх нутгаар хур тунадас орохгүй, цаг агаар тогтуун, дулаахан байна.


2019 оны 09 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, Алтай өвөр говь болон говийн бүс нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ