Бахамын арлуудад эмнэлгийн хэрэгслийн тусламж үзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-09-20 14:52:36

НАССАУ. /Prensa Latina/. Энэ сарын эхээр “Дориан” хар салхинд нэрвэгдсэн Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улсын Ерөнхий сайд Хюберт Миннис Кайманы арлуудаас илгээсэн эм, эмнэлгийн хэрэгслийн тусламжийг хүлээн авсан байна.


Кайманы арлуудын Ерөнхий сайд Олден Маклафлин мэдэгдэхдээ, бид “Иван” хар салхины улмаас “Дориан”-ы учруулснаас дутахааргүй хэмжээний хохирол амсаж байсан хэмээгээд, шаардлагатай тохиолдолд Бахамын арлуудад үргэлжлүүлэн тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.


Бахамын арлуудыг тавдугаар түвшний шуургад тооцогдож байсан “Дориан” хар салхи дайран өнгөрсний улмаас 50 орчим хүн амиа алдаж, 2000 гаруй хүн одоог хүртэл сураггүй хэвээр байгаа бөгөөд байгалийн гамшигт үзэгдлийн улмаас олон байшин сүйдэж, зарим хэсэгт орон сууцны хороолол тэр чигээрээ усанд автсан байна.

Холбоотой мэдээ