Мал төллөлт 23.7 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-10 17:38:25

Дорноговь аймагт мал төллөлт хэвийн үргэлжилж байна. Аймгийн ХХААГ-ын мэдээллээс харахад дөрөвдүгээр сарын 08-ны байдлаар энэ онд төллөвөл зохих нийт 773283 хээлтэгч малын 183651 нь төллөж 183245 төл  бойжиж буй.

Төл  бойжилт 100 хувь байгаа бөгөөд төллөлтийн хувийг нийт төллөх малтай харьцуулахад 23.7 хувьтай байна. Харин өнгөрсөн өвөл тус аймгийн долоон суманд цастай, цагаан зудтай, зудархуу  гэсэн ангилалтай өвлийг хүндхэн давсан ч ирж яваа цагийн аясаар зарим газар нойтон  цас, бороо холилдон орж шинэ  ногоо цухуйж эхэлжээ.

Тухайлбал,  хэдхэн хоногийн өмнө  Иххэт суманд  нойтон цас орсон аж.

Х.Эрдэнэбулган

 

 

Холбоотой мэдээ