МСҮТ-ийн дотуур байрны агааржуулалтын асуудлыг шийдвэрлэхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-10 19:15:08

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрэлийн төв байгуулагдаад 40 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургуулийн өмнө тулгамдаж буй асуудлын нэг бол сурагчдын дотуур байр юм.

Дотуур байрны барилга агааржуулалт муултай олон жил болсон учраас чийг үнэртэж хүүхдүүд өвчин тусах эрсдэлтэй стандартын бус орчинд амьдарч байна. Байрны агааржуулалтын асуудлыг багш ажилчдын хүчээр өөрснөө хийхээр шийдвэрлэсэн бөгөөд үүнд шаардагдах материалын үнэ болох 5 сая төгрөгийг аймгийн ИТХ-ын ээлжит бус 14-р хуралдаанд захирал Г.Энхболд оруулж шийдвэрлүүлсэн байна.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь төрийн байгууллага боловч хамгийн их улстөржилтөнд хэлмэгдэж буй сургууль юм. Тухайлбал 2015 онд сургуулийн захирлыг 3 удаа сольсон бөгөөд тухайн сургуулийг хөгжүүлэхийн тулд удирдлагуудыг тогтвортой байлгаж үйл ажиллагааг тогтворжуулах шаардлагатай байгааг багш сурагчид хэлж байлаа.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа


 

Холбоотой мэдээ