Шинэлэг хэв загварын бүтээгдэхүүн шалгаруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар
/МОНЦАМЭ/. Нийслэлээс шинэлэг
дизайнтай бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн иргэн, ААН-ийг шалгаруулахаар
болжээ.
Тодруулбал, Улаанбаатар
хотын 380 жилийн ойн ажлын төлөвлөгөөнд тусгасан “Бүтээлч хот”
хөтөлбөрийн хүрээнд “CREATIVE DESIGN” үйл ажиллагааг Нийслэлийн Засаг
даргын Тамгын газар болон Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар
хамтран зохион байгуулах гэж байна.
Уг үйл ажиллагааны хүрээнд шалгаруулах, шинэлэг дизайнтай
бүтээгдэхүүн нь олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, байгальд ээлтэй, дэвшилтэт
техник технологийг ашиглан өрсөлдөх чадвар бүхий чанартай байх аж. Ирүүлсэн бүтээгдэхүүнээс шинэлэг дизайнтай
30 бүтээгдэхүүнийг шалгаруулж, үзэсгэлэн гаргана гэж зохион байгуулагч нар нь
мэдэгдэж байна.