УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын Хаврын чуулганы шинэ долоо хоногийн эхний өдөр УИХ дахь нам, эвслийн бүлгүүд ээлжит хуралдаанаа зарлалаа.
Тодруулбал УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Их эзэн Чингис хаан танхим”-д, Монгол ардын намын бүлэг “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг “В” танхимд тус тус хуралдах юм.
Нам, эвслийн бүлгүүд хуралдаанаараа энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэж, байр сууриа нэгтгэнэ.
Н.Туяа