Мүн Жэ Ин цэрэггүй бүсийг олон улсын бүс болгох санал тавьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Солонгосын хойгийг
заагладаг цэрэггүй бүсийг НҮБ-ын дэмжлэгтэйгээр олон улсын энх тайвны бүс
болгох санал тавьжээ.
Мүн Жэ Ин
Нью-Йорк хотноо зохион байгуулж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр
чуулганы үеэр үг хэлэх үеэрээ энэ талаар мэдэгдсэн байна.
"АНУ-ын
Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар өнгөрсөн
зургадугаар сард цэрэггүй бүс дэх Панмүнжом тосгонд уулзсан нь энх тайвны
шинэ үеийн эхлэл болсон" гэж БНСУ-ын төрийн тэргүүн хэлжээ. Мөн тэрбээр АНУ, БНАСАУ-ын удирдагчид цаашид өөр “томоохон алхам”-ыг хийнэ гэдэгт найдаж буйгаа
илэрхийлжээ.
Үүнээс гадна Мүн
Жэ Ин БНАСАУ-тай хамтран цэрэггүй бүсийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх
чиглэлд ажиллана гэж мэдэгджээ. Мөн тэрбээр БНСУ, Японы худалдааны маргааны
талаар цухас дурдаад, цаашид яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ хэмээн хэлсэн байна.