БНХАУ хиймэл дагуул хөөргөжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-26 11:48:18
Yesukheitumur Tumurbaatar

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ сансраас дэлхийн байгаль орчныг судлах зорилгоор лхагва гарагт хиймэл дагуул хөөргөжээ.


Хиймэл дагуулыг тээгч пуужинг БНХАУ-ын баруун хойд нутаг дахь Жючюань хиймэл дагуул хөөргөх төвөөс орон нутгийн цагаар 08:54-д хөөргөсөн байна.


БНХАУ-ын Шанхайн сансрын технологийн академийн бүтээсэн “Yunhai-1 02” хиймэл дагуулыг сансрын орой зай, дэлхийн агаар мандал, далайг судлахад болон гамшгийн хяналт, бусад шинжлэх ухааны туршилтууд явуулахад ашиглана гэж мэдээлэлд дурджээ.

Холбоотой мэдээ