Баянхошууны тойргоос Жанцан дэлгүүр хүртэлх замын хөдөлгөөнийг хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-09-26 18:08:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх ням гарагт буюу есдүгээр сарын 29-нд Баянхошууны тойргоос Баянхошууны “Жанцан” дэлгүүрийн буудал хүртэлх авто замыг хөдөлгөөнийг бүрэн хаахаар болоод байна.

Улаанбаатар хотын гэр хорооллын дэд бүтцийн хөтөлбөр төслийн хүрээнд Баянхошуу дэд төвийн Сонгинохайрхан дүүргийн 8-р хороонд хийж буй гадна дулааны шугам сүлжээний угсралтын ажлын хүрээнд авто замд сэтэлгээ хийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх юм.Тиймээс тухайн өдрийн шөнийн 00:00 цагаас өглөөний 08:00 цаг хүртэлх дээрх авто замын хөдөлгөөнийг бүрэн хаах аж.

Мөн өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдэд хаагаад байсан 7 буудлын авто замын дагуух цахилгааны кабель шугам шилжүүлэх, явган зам доорх дулааны худгийг угсрах ажлыг энэ бямба гараг буюу 28-нд дуусгаж, асфальтаар хучих ажлыг есдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө хийхээр болжээ. Энэ үеэр авто замын хөдөлгөөнийг хаахгүй гэж Замын хөдөлгөөний төлөвлөлт,зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ