Тариалангийн нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
183@montsame.mn
2019-09-28 15:07:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлснээр, өнгөрсөн шөнө Булган, Төв аймгийн хойд хэсэг, Сэлэнгэ аймгийн нутгаар цочир хүйтэрсэн байна.

Тиймээс малчид, тариаланчдын хувьд анхааралтай байх нь чухал. Энэ сарын 28, 29  буюу амралтын өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүсэж, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, салхи шуургатай байна. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж сэрүүснэ. Энэ сарын 25, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 27-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно гэж Ус цаг уурын хүрээлэн мэдээллээ.













































































Салхи 25-нд Алтайн салбар уулсаар, 26, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27, 28-нд нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө нэг градус хүйтнээс дөрвөн градус дулаан, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байх төлөвтэй байна. Энэ сарын 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ гэдгийг Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлжээ.

Холбоотой мэдээ