"Өсвөрийн аврагч-2019" тэмцээнд "Шонхор" өсвөрийн аврагч бүлэг түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-10-01 22:01:41
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо, БСУСГ-аас "Өсвөрийн аврагч-2019" тэмцээн зохион байгууллаа.
Тус тэмцээн “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой буруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорьж, аюулгүй амьдрах арга ухаанд сургах, болзошгүй аюул ослын үед өөрийгөө болон бусдад анхны тусламж үзүүлэх мэдлэг чадвар олгох, бие бялдрыг хөгжүүлэх, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой ажээ.
Тэмцээнд оролцогчид жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт, анхны тусламжийн цэг, хүч тамирын цэг, усанд осолдогчийг аврах цэг, химийн хордолтын цэгүүдийг туулж хурд хүч авхаалж самбаагаа сорьсон юм.
"Өсвөрийн аврагч-2019" тэмцээнд Эрдмийн далай цогцолбор сургуулийн "Шонхор", Говийн ирээдүй цогцолбор сургуулийн "Хүчтэн", Хүмүүнлэг сургуулийн "Сүлд", Мандал сургуулийн "Алтан шонхор" өсвөрийн аврагч бүлэг тус тус амжилттай оролцсон байна.

Холбоотой мэдээ