Орос дуунд дуртай бол өнөөдөр РЦНК-г зориорой

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-02 14:40:57
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 59 дэх удаагийн Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд-2019 өнөөдөр эхэлж буйтай холбогдуулан ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. Ирэх сарын 22-ыг дуустал үргэлжлэх найрамдлын өдрүүдийн хүрээнд 50 гаруй урлаг соёлын үйл ажиллагаа, спорт, танин мэдэхүйн уралдаан тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ. 


Найрамдлын өдрүүдийн нээлтийн тоглолт өнөөдөр 17 цагт Оросын шинжлэх ухаан соёлын төвд болно. Уг тоглолтод Сибирийн шилдэг үндэсний хөгжмийн ансамблийн нэг Байкал квартетурилгаар оролцож байгааг хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.   


Эрхүү мужийн филармонийн захирал И.В.Касьянова Эрхүүгийн филармони Сибирийн үндэсний хөгжмийн шилдэг ансамблийг Монгол Улсад авчирлаа.  Олон улсын олон тэмцээнээс шагнал хүртэж байсан Байкал квартетансамблиар бид маш их бахархдаг. Баярын өдрүүдийг орос ардын тоглолтоор эхлүүлж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг. Өнөөдөр РЦНК-ийн тоглолтын танхимд Оросын шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлээс гадна орос ардын дуу, орчин үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлийг сонордуулна. Баярын концертыг өргөнөөр ирж үзэхийг урьж байнагэв.

Найрамдлын өдрүүдийг зөвхөн нийслэл Улаанбаатар хотод бус Дорнод, Өмнөговь, Завхан, Ховд, Орхон, Архангай зэрэг аймагт мөн тэмдэглэх аж. 

ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвийн захирал А. Р. Базархандаев Энэ жил манай төв орос хэлийг түгээн дэлгэрүүлэхэд анхаарч байна. Найрамдлын өдрүүдийн хүрээнд, бид уламжлал ёсоор аймгуудад орос хэл, соёлын баяр зохион байгуулж шилдэг багш сурагчдыг шалгаруулна. Түүнчлэн найрамдлын өдрүүдийн хүрээнд, Оросын алдартай уран бүтээлчид тоглолтоо толилуулна. Эдгээр тоглолт нь хүн бүрт нээлттэй учир та бүгдийг өргөнөөр үзэж сонирхохыг урьж байнахэмээв.


Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд-2019-ийн хүрээнд Улаанбаатар хотноо Санкт-Петербургийн “Урлагийн элч” хөгжмийн ордны цөөхүүлийн тоглолт, Монголд орос киноны  «Русский ренессанс» наадам зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа зохион  байгуулахаар төлөвлөж байна. 



Холбоотой мэдээ