"Маша ба баавгай" хүүхэлдэйн киноны дөрөвдүгээр бүлэг Netflix-ээр гарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-10-02 16:38:12

МОСКВА. /TASS/. Видео стриминг буюу төлбөрт видеоны үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлэгч Netflix компани “Маша ба Баавгай” хүүхэлдэйн киноны “Машагийн дуунууд” гэдэг нэртэй дөрөвдүгээр бүлгийг гаргах эрхийг худалдан авчээ. Энэ тухай цуврал хүүхэлдэйн киноны зохиогчийн эрхийг эзэмшигч “Animaccord” компанийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.


"Маша ба Баавгай" цуврал хүүхэлдэйн киног 2015 онд Хойд Америкт “Netflix”-ээр үзүүлж эхэлсэн бөгөөд дэлхийн тэргүүлэгч медиа платформуудын нэгд орсон Оросын анхны анимейшн контент юм.


Дөрөвдүгээр бүлгийн анги болгонд Маша орос үндэстний алдартай аянд тааруулан хөгжилтэй дуу дуулдаг аж.


2019 онд “Маша ба баавгай” цуврал хүүхэлдэйн киноны "Маша+агшаамал" ангийг “YouTube” –ээр үзсэн тоо 4 тэрбум давж, “YouTube”-ээр хамгийн их үзсэн 5 видеоны тоонд оржээ. 

Холбоотой мэдээ