Залуу багш нар чууллаа

Орон нутагт | Төв
naraa@montsame.gov.mn
2019-10-05 13:58:25

Төв /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, БСУГ-аас “Боловсролын тогтвортой хөгжлийн бодлого”, “Дөрвөн дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд “Аймгийн залуу багш нарын зөвлөгөөн”-ийг гуравдахь жилдээ зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Ерөнхий боловсролын сургуулийн 100, сургуулийн өмнөх боловсролын 23 нийт 123 залуу багш оролцсон  байна. Энэ удаагийн зөвлөгөөнийг ур чадварын уралдаан, “Хөгжсөн багш” туршлага судлах тайлант өдөрлөг гэсэн 2 үе шаттайгаар явуулжээ.

Боловсролын салбарт 2-4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарыг сонгон оролцуулж, хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааг бүтээлчээр хөтлөн явуулдаг шинэлэг санаа, арга зүйгээ түгээн дэлгэрүүлэх, туршлага солилцох боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой аж. Сургуулийн өмнөх, суурь, бүрэн дунд боловсролын суралцахуйн удирдамж шинэчлэгдэн, сургалтын сайжруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа чухал цаг үед зохион байгуулж байгаа юм байна.

 

Холбоотой мэдээ