Хөнгөн атлетикийн ДАШТ-д АНУ медалийн тоогоор тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-07 13:29:25

ДОХА. /TASS/. Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медалийн тоогоор АНУ нэгдүгээрт жагсжээ. АНУ тус тэмцээнд 14 алт, 11 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн байна. Кенийн баг тамирчин 5 алт, 2 мөнгө, 4 хүрэл медальтайгаар жагсаалтын хоёрдугаар байранд бичигджээ.


Жагсаалтын гуравдугаарт бичигдсэн Ямайкийн баг тамирчин 3 алт, 5 мөнгө, 4 хүрэл медальтайгаар тэмцээнийг өндөрлүүлсэн байна. ОХУ-ын баг тамирчин энэ тэмцээнд 6 алтан медалийн эзэн болжээ. 


Катарын Доха хотноо болсон тус тэмцээн өнгөрсөн ням гарагт дууссан юм. Дараагийн Хөнгөн атлетикийн ДАШТ 2021 оны 8 дугаар сарын 6-15-нд АНУ-ын Орегон муж улсын Южин хотод болох аж. 

Холбоотой мэдээ