Бэлэн байдлын үүргэвч цүнх аялуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-12 11:34:27

Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас гамшгийн аюулын үед өрхийн бэлэн байдлыг хангах үүднээс бэлэн байдлын үүргэвч цүнхийг айл өрхүүдээр аялуулахаар бэлтгэж байна.

Хэрэв аюул гамшиг тохиолдвол  иргэдийн үүргэвчинд 15 нэр төрлийн зүйл байх ёстой бөгөөд үүнд ариун цэврийн хэрэглэл, эмийн сан, дулаан хувцас, гурав хоногийн хүнс, гар чийдэн, дохионы хэрэгсэл, шүгэл, радио, гялгар тор,сонин зэргийг багтаах шаардлагатай аж.  

Тухайлбал, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед сониныг ашиглаж малгай болгон өмсөж нар салхинаас хамгаалах, аяга болгож хэрэглэх, уутан торыг бусад эд хэрэглэлээ чийгэнд автуулахгүй байхад ашиглах, ороох боох материал болгож хэрэглэж болдог аж. 

Мөн Онцгой байдлын албанаас өрхийн бэлэн байдлын талаарх сургалтыг  баг, хорооны хэсгийн ажилтан, нийгмийн ажилтнаар дамжуулан зохион байгуулдаг бөгөөд тэдгээр хүмүүс өөрийн сурсан мэдсэн зүйлээ айл  өрхүүдээр  явж сурталчилдаг байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ