Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол батална

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-10-09 09:19:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж, 14 асуудал хэлэлцэж байна.


Хуралдаанаар Терроризмтой тэмцэх салбарт хамтран ажиллах тухай Монгол, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газрын хэлэлцээрийн төсөл, Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай, Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол, Бүгд Найрамдах Казахстан Улсын 1993 оны 10 дугаар сарын 22-ны гэрээнд өөрчлөлт оруулах тухай протокол”-ын төсөл, Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол батлах, эрх олгох талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.


Түүнчлэн хэлэлцэх асуудлын жагсаалтад Эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай, “Мал аж ахуйн шинжлэх ухаан, үйлдвэрлэл технологийн үндэсний парк” төслийн талаар, ЗГХЭГ-ын даргын гадаад томилолтын дүн, "Монгол-Хятадын экспо III"-гийн дүн багтжээ.

Холбоотой мэдээ