Чөлөөт бөхийн мастерууд Тбилиси хотод хүч сорино

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-10-09 12:56:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гүрж улсын нийслэл Тбилиси хотын спортын ордонд чөлөөт бөхийн, эрэгтэй мастеруудын ХХI дэх ДАШТ баасан гарагт эхэлнэ.


2019 оны 10 дугаар сарын 8-13-нд болох тус тэмцээн сонгомол барилдааны төрлөөр эхэлж байгаа бөгөөд манай бөхчүүд зөвхөн чөлөөт бөхийн төрлөөр оролцох юм. ДАШТ гурван дэвжээн дээр явагдана. Монголын баг тамирчдын ахлагчаар Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны ерөнхийлөгч Б.Өнөбаатар, албаны төлөөлөгчөөр болон дасгалжуулагчаар МЧБМХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, ОУХМ Ч.Гочоосүрэн нар ажиллана.


Мастеруудын дэлхийн аварга Г.Баатарсүрэн, Х.Нямдорж, мастеруудын ДАШТ-ний медальт бөх Н.Баатар, Б.Бат, Т.Батнасан, Ш.Баянмөнх, Ц.Дуламсүрэн, Б.Лхагвадорж болон Н.Баатар, П.Баатарсүрэн, О.Баатархүү, Б.Баттөр, Ч.Баттулга, Б.Баянсан, Д.Бумбаяр, Д.Ганбат, Ж.Ганболд, Ц.Ганзориг, Г.Отгонбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Хурц, Ж.Цандэлэг, М.Цогтсайхан, Д.Чимэддорж, Б.Эрдэнэболд нар хүчээ сорихоор очжээ.


ДАШТ-ний 10 дугаар сарын 11-ны баасан гарагт эрэгтэй чөлөөт бөхийн “В”, “Е” ангиллын, 12-ны бямба гарагт “С”, “Д” ангиллын, 13-ны ням гарагт “А” ангиллын бөхчүүдийн барилдаан болно.


Чөлөөт бөхийн мастеруудын ДАШТ-ний хуваарь:


10 дугаар сарын 11. Баасан гараг


09.30-14.30  Урьдчилсан болон дагах барилдаан, ангилал: B, E

17.00-20.00  Медалийн төлөөх барилдаан, ангилал: B, E


10 дугаар сарын 12. Бямба гараг


09.30-14.30  Урьдчилсан болон дагах барилдаан, ангилал: С, Д

17.00-20.00  Медалийн төлөөх барилдаан, ангилал: С, Д


10 дугаар сарын 13. Ням гараг


09.30-14.30  Урьдчилсан болон дагах барилдаан, ангилал: А

17.00-20.00  Медалийн төлөөх барилдаан, ангилал: А

Холбоотой мэдээ