Өмнөговьд "Байгаль эх хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлэг болж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-10-10 23:48:03

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд "Байгаль эх хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлэг боллоо. 

Энэхүү хэлэлцүүлгийг тус аймгийн бүх суманд хийх бөгөөд Цогт-Овоо сумаас эхэлж байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр иргэд уул уурхайн нөлөөлөлд ус ховордож байгааг онцоллоо. Цогт-Овоо, Цогтцэций сумын заагт буй Намандайн хөндийгөөс "Энержи Ресурс" ХХК уурхай руугаа ус татсан байдаг байна. Үүний улмаас өнгөн хөрсний ус ховордсон гэж иргэд хэлж байгаа юм. Мөн Улаанбаатар хот руу нүүрс тээвэрлэсний улмаас зорчигч тээврийн хатуу хучилттай зам эвдэрч авто осол их гарч байгааг хөндлөө. Үүнээс гадна Цогт-Овоо сумыг Даланзадгад Улаанбаатар чиглэлийн авто зам дайран өнгөрдөг. Тиймээс хөдөлгөөнт хүн ам буюу уг сумыг дайран өнгөрөх хүмүүсийн хөл хөдөлгөөн их байдаг аж. 

Тус хэлэлцүүлэг маргааш Цогтцэций суманд үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ