БНХАУ үндэсний соёлын өвийн шинэ дурсгалт газруудаа танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-10-11 13:02:10

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ соёлын өвийн дурсгалт газрын найм дахь хэсэг болох 762 дурсгалт газрыг үндэсний хамгаалалтад оруулна гэж тус улсын Үндэсний соёлын өвийн удирдах газраас /NCHA/ мэдээлсэн байна.


"Шинэ дурсгалт газруудыг бүртгэснээр Хятад улс түүхэн болон соёлын өвийн 5058 дурсгалт газрыг үндэсний хэмжээнд хадгалан хамгаална" гэж Үндэсний соёлын өвийн удирдах газрын тэргүүн Лю Южу хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Түүний мэдээлснээр, шинээр бүртгэх 762 дурсгалт газарт эртний барилга байгууламж, булш, хиймэл агуй зэрэг түүхийн хийгээд соёлын ач холбогдол бүхий газрууд багтсан ажээ.  


Үндэсний соёлын өвийн удирдах газар тэдгээр газрын хадгалалт хамгаалалтыг сайжруулах чиглэлд орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллах бөгөөд уг газруудын ойролцоох барилгын төслүүдийг хязгаарлах, хамгаалалтын асуудал хариуцсан байгууллагуудад үүрэг даалгавар өгөх, холбогдох талуудын үүрэг хариуцлагыг тодорхой болгох зэрэг үйл ажиллагааг явуулна.  


Ж.Оюунтуяа

Холбоотой мэдээ