Калифорнид амьтны үсэн эдлэлийг хориглоно

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-10-13 10:23:06

ВАШИНГТОН. /Reuters/. Калифорни муж улс амьтны үсэн эдлэлийг үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон АНУ-ын анхны муж улс болжээ.


2023 оноос хэрэгжиж эхлэх уг хуулийн дагуу Калифорнийн оршин суугчид амьтны үсээр хувцас, гутал, цүнх зэргийг хийх болон борлуулах боломжгүй болно. Амьтны эрхийг хамгаалагчид энэхүү шийдвэрийг сайшаан хүлээн авсан байна.


Калифорни муж улсын захирагч Гэвин Ньюсом мөн муур, нохой, морьноос бусад ихэнх амьтдыг циркийн шоунд оролцуулахыг хориглох хуулийн төсөлд гарын үсэг зуржээ. Уг шийдвэр нь ковбойчуудын тэмцээнд хамааралгүй аж. Хуулийг зөрчсөн тохиолдолд 500 ам.доллар, давтан зөрчил гаргасан тохиолдолд 1000 ам.долларын торгууль ногдуулна.


Урьд нь үүнтэй ижил шийдвэрийг нэртэй олон брэнд гаргасан бөгөөд хамгийн сүүлд буюу өнгөрсөн тавдугаар сард “Prada” загварын ордон амьтны үсэн эдлэлийг 2020 оны зун-намрын коллекциос эхлэн ашиглахгүй гэдгээ мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ