Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцаар буцаж эргэх боломжтой боллоо

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2019-10-14 11:52:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад шинэ дэвшилтэт техник, технологи шингэсэн олон түвшний огтлолцол бүхий төслийн U turn буюу буцах эргэлтийг замын хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотой зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ.

Тухайн эргэлтийн зам барилгын ажил бүрэн дуусаагүй бөгөөд ирэх жил үргэлжлүүлэх аж. Иргэд, жолооч нарыг тухайн замаар зорчихдоо тэмдэг тэмдэглэгээний дагуу анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар санууллаа.

Нарны зам дээгүүр Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн зам барилгын ажлыг амжилттай хэрэгжүүлж эхний ээлжийн буюу 477 у/м, 4 эгнээ зорчих хэсэг бүхий үндсэн гүүрийн барилгын ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нээсэн юм.


Холбоотой мэдээ