Энэ оны эхний 9 сард 58.1 мянган эх амаржжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-10-14 16:22:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сард 58.1 мянган эх амаржиж, 58.5 мянган хүүхэд төрүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 488-аар, амьд төрсөн хүүхэд 563-аар нэмэгдсэн байна.  Энэ оны 9 дүгээр сард 6541 эх амаржиж, 6597 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сарынхаас амаржсан эх 39-өөр, амьд төрсөн хүүхэд 23-аар буурсан дүн ажээ.

Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2019 оны эхний 9 сард 771 болж, өмнөх оны мөн үеэс 24-өөр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 930 болж, өмнөх оны мөн үеэс 62-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл энэ оны 9 дүгээр сард 90 болж, өмнөх сараас 8-аар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 110 болж, 10-аар тус тус нэмэгджээ.

Холбоотой мэдээ