Эквадорт онц байдал зарлажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КИТО. /Anadolu/. Эсэргүүцлийн жагсаал эмх замбараагүй байдал үүсгэж буй тул Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено тус улсын нийслэл Кито хотод онц байдал зарлажээ.
Хүчирхийлэл хэрээс хэтэрч, аядуу зөөлөн аргаар нөхцөл байдлыг зохицуулах боломжгүй болсон тул онц байдал зарлаж, нийслэл Кито хотод зэвсэгт хүчний анги салбаруудыг оруулж байгаагаа Л.Морено зарласан тухай Венесуэлийн “teleSur” суваг мэдээлжээ.
10 гаруй жилийн өмнө шинэчлэлийн багц арга хэмжээнд багтсан шатахуунд олгох татаасыг Засгийн газар цуцалсныг эсэргүүцсэн жагсаал тус улсад өрнөж байгаа юм.
Холбоотой мэдээ

Архангай аймагт Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний зуун жилийн ойг тэмдэглэлээ
21 минут

Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн Азийн бүсийн дэд захирал Жасон Лиг хүлээн авч уулзлаа
2 цаг