“Хуримтлалтай – Хувьцаатай иргэн” аян Дундговь аймгаас гараагаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-10-15 11:50:55
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолоор “Хуримтлалтай – Хувьцаатай иргэн” аяныг аравдугаар сарын 14-нөөс ирэх сарын 12-ныг хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэр гарсан. Тэгвэл тус аяны үйл ажиллагаа өчигдөр Дундговь аймгаас гараагаа эхэллээ.

21 аймгийн 330 суманд зохион байгуулах тус аяны үйл ажиллагааны хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас аймгийн ЗДТГ-тай хамтран төрийн албан хаагчид болон иргэдэд сургалт хийж, хөрөнгийн зах зээл, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны талаарх ойлголтыг өглөө.

Мөн энэ үеэр сургалтад оролцогчдоос ногдол ашгийн бодлогод тусгуулах санал асуулга авч, тус аймагт үйл ажиллагаа явуулдаг үнэт цаасны "Гүүдсек" болон "Санар" компаниуд иргэдэд хувьцааны данс нээх үйлчилгээ үзүүлжээ.

Холбоотой мэдээ