"Монгол Улсын махны салбар" зөвлөлдөх уулзалт Женев хотноо боллоо

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-16 08:54:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Женев дэх Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газарт “Монгол Улсын махны салбар” сэдэвт зөвлөлдөх уулзалт энэ сарын 14-нд боллоо. Энэ үеэр манай улсын махны салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж махны үйлдвэрлэл, боловсруулалт, борлуулалтад тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлүүд, тэдгээрийг шийдэх арга зам, байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцжээ.


Уулзалтыг Монгол Улсаас Женев дэх НҮБ болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн ахалж, ХХААХҮЯ, Дэлхийн худалдааны байгууллага, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал, НҮБ-ын ХХАА-н байгууллага, НҮБ-ын Байгаль орчны байгууллага, НҮБ-ын Европ дахь эдийн засгийн комисс болон Олон улсын худалдааны төвийн төлөөлөгчид оролцсон байна.



Холбоотой мэдээ