ОХУ-д суралцах иргэдийг цагаачлалын хуудсыг зөв бөглөхийг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-10-17 18:07:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-д суралцахаар явж буй иргэд хил дээр цагаачлалын хуудас /миграционная карта/-ыг буруу бөглөсний улмаас нутаг буцах тохиолдол гарч байгааг ГХЯ-ны Консулын газраас анхааруулав.


ОХУ-д суралцах иргэд тус улсын хилийн албанаас бөглүүлдэг цагаан хуудсыг бөглөхдөө Аяллын зорилго буюу Цель визита /Purpose of visit/ хэсэг дэх Сургалт буюу Учёба /Education/ гэсэн сонголтыг дугуйлах ёстой. Гэвч иргэд дээрх хэсгийг дугуйлаагүйн улмаас нутаг буцаж буй аж. Тиймээс дээрх сонголтыг дугуйлах, сургалтын визээ үзүүлэхийг анхааруулж буй юм.

Холбоотой мэдээ