Төрийн албан хаагчдын урлагийн наадмын шалгаруулалт болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Төрийн албан хаагчдын авьяас билгийг тодруулах, хамт олныг урлагаар нэгтгэх зорилготой соёлын үйл ажиллагааг аймгийн хэмжээнд зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ удаагийн урлагийн наадмын II шатны шалгаруулалтыг энэ сарын 25-31-нд бүсчлэн явуулахаар болсон байна.
Төрийн албан хаагчдын хувьд урлаг уран сайхнаар авьяас билгээ нээх, хөгжүүлэх томоохон үйл ажиллагааны нэг энэ юм.
Урлагийн наадмын II шатны шалгаруулалтыг Эрдэнэ сумаас 10-р сарын 25-ны өдөр эхлүүлэхээр болжээ.
Энэ өдөр Баян, Баянжаргалан, Эрдэнэ, Мөнгөнморьт, Архуст, Баяндэлгэр сумын шалгаруулалт Эрдэнэ суманд болох бол Алтанбулаг, Аргалант, Баянцагаан, Баян-Өнжүүл, Сэргэлэн сумдын урлагийн шалгаруулалт 10 дугаар сарын 28-нд Зуунмод суманд болох аж.
Аймгийн ЗДТГ, түүний харьяа хэлтэс агентлагууд 10 дугаар сарын 29-нд авьяас билгээрээ уралдах нь.
Харин Батсүмбэр, Баянцогт, Баянчандмань, Сүмбэр,
Борнуурын шалгаруулалт Жаргалант суманд 10 дугаар сарын 30-нд болохоор товлогджээ.
10 дугаар сарын 31-нд
Өндөр ширээт
суманд Дэлгэрхаан, Бүрэн, Эрдэнэсант, Угтаалцайдам, Заамар, Цээл, Баянхангай, Лүн
сумын урлагийн наадмын шалгаруулалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.