Стандарт хэмжил зүйн хэлтсээс үйлчилгээ эрхлэгчдэд анхааруулга хүргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-10-22 09:23:15

Төв /МОНЦАМЭ/. Худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн 2005, 2007 оноос хойш мөрдөж  ирсэн стандартууд хүчингүй болжээ. 

Төв аймгийн СХЗГ-ын даргын 2019 оны С/33, С/34 тоот тушаалаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлагын MNS 4946:2019 стандарт, жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээний ерөнхий шаардлагын MNS 5021-1:2019 стандартууд шинэчлэгдэн батлагдсан байна.

Төв аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 13.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолоор батлагдсан “Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт”-д орсон бүтээгдэхүүн, үйлчилгээг холбогдох стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоон баталгаажуулдаг үүрэгтэй ажээ.

Дээрх стандартууд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна.

Тиймээс тохирлын үнэлгээг шинэчлэгдэн батлагдсан стандартын шаардлагын дагуу мөрдөх болсныг аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд албан ёсоор мэдэгдэж, анхааруулга хүргүүллээ.

Холбоотой мэдээ