Абэ Шинзо БНХАУ-ын дэд даргатай уулзжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-10-23 11:42:54

ТОКИО. /TASS/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо БНХАУ-ын дэд дарга Ван Цишаньтай лхагва гарагт хэлэлцээ хийжээ.


Японы олон нийтийн телевизээр мэдээлснээр, талууд Япон-Хятадын харилцааг бэхжүүлэх асуудлаар санал бодлоо солилцсоноос гадна, БНХАУ-ын дарга Си Жиньпиний Японд ирэх оны хавар хийх айлчлалын талаар хэлэлцсэн байна.


БНХАУ-ын дэд дарга Ван Цишань Японы шинэ эзэн хаан Нарухитог хаан ширээнд залах ёслолд оролцохоор тус улсад хүрэлцэн ирсэн хүндэт зочдын нэг юм. Шинэ хааныг залах ёслолын ажиллагаа мягмар гарагт Токио хотноо болсон бөгөөд энэхүү ёслолд 174 улсын 400 зочин оролцжээ.


Холбоотой мэдээ