Талибаны төлөөлөгчид Бээжинг зорино

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-24 10:11:51
Yesukheitumur Tumurbaatar

КАБУЛ. /Anadolu/. Афганистаны дотоод нөхцөл байдлын тухай яриа хэлэлцээний шинэ үе шат ирэх долоо хоногт БНХАУ-д болно гэж “Талибан” бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч лхагва гарагт мэдэгджээ.


Афганистан дахь БНХАУ-ын тусгай төлөөлөгч Дэнь Шижюнь, “Талибан” бүлэглэлийн улс төрийн удирдагч Мулла Абдул Гани нар мягмар гарагийн орой Катарын нийслэл Доха хотноо уулзсан байна.


Уулзалтын үеэр Шижюнь “Талибан” бүлэглэлийн төлөөлөгчдийг Бээжинд болох бага хуралд оролцохыг урьсан талаар тус бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч Забихулла Можахед “Anadolu” агентлагт мэдэгджээ. "Манай байгууллага урилгыг хүлээж авсан бөгөөд төлөөлөгчдөө тус бага хуралд илгээнэ" гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Холбоотой мэдээ