Туйванч Б.Хонгорзул Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-24 08:51:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүндийг өргөлтийн Ази тивийн залуучуудын 2019 оны аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг жинд хүчээ сорьсон Монгол Улсын тамирчин Болдбаатарын Хонгорзул хүрэл медаль хүртэв.


БНАСАУ-ын Пёньян хотноо 10 дугаар сарын 19-27-нд хүндийн өргөлтийн 32 дахь удаагийн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Б.Хонгорзул энэ тэмцээнд 97 кг-ыг өргөж медалийн тавцанд гарсан бөгөөд түүний жинд БНАСАУ, Тайванийн тамирчид алт, мөнгөн медаль хүртжээ.

Холбоотой мэдээ