АНУ, БНАСАУ-ыг ажлын түвшний хэлэлцээ хийх боломжтой гэж үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-10-25 09:43:12

СӨҮЛ. /Yonhap/. АНУ шинэ санал тавьсан тохиолдолд энэ оныг дуусахаас өмнө БНАСАУ-тай цөмийн зэвсгийг ангижруулах асуудлаар ажлын түвшний нэг юм уу хоёр хэлэлцээ хийх боломжтой гэж Сөүлд төвтэй судалгааны байгууллага пүрэв гарагт мэдээлжээ.


"2020 онд Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буйтай холбоотойгоор дипломат ололт амжилт гаргахыг эрмэлзэж буй АНУ-ын хувьд БНАСАУ-ын асуудлыг зохицуулах чиглэлд хүчин чармайлт гаргах оролдлого хийнэ" гэж БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын стратегийн газрын мэргэжилтнүүд үзсэн байна.


Өнгөрсөн дөрөвдүгээр сард БНАСАУ-ын удирдагч Вашингтоны “зоримог шийдвэр”-ийг энэ оны эцэс хүртэл хүлээнэ хэмээн хэлсэн юм. Пүрэв гарагт БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны зөвлөх Ким Ки Гван мэдэгдэхдээ, АНУ энэ оны эцсийг хэрхэн ухаалгаар давахыг бид харахыг хүсэж байна гэжээ. 

Холбоотой мэдээ