Хэрэглээний үнийн индекс 4 хувиар өссөн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-13 22:44:17

Хэрэглээний үнийн индекс нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл, чанар тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмжих үзүүлэлт бөгөөд нэг өрхийнхийг биш, нийт өрхөөр тооцсон үнийн дундаж өөрчлөлтийг харуулдаг. Ингэж тооцоход Дундговь аймагт оны эхний 3 сард хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны мөн үеийнхтэй  харьцуулахад 4,3  хувиар өсчээ.

Хэрэглээний үнийн индекс 4,3  хувиар өсөхөд хувцас бөс бараа гутлын бүлэг  9,2  хувь, орон сууц, ус , цахилгаан, түлшний бүлэг 21.6 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 6,2 хувь, боловсролын бүлэг 32.5 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур, байрны үйлчилгээний бүлэг 14,8 хувь бусад бараа үйлчилгээ 2,1 хувиар тус тус нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Тухайн сарын үнийг  өмнөх сарын үнийн мэдээтэй харьцуулахад 0,4 хувиар өсч гол нэрийн барааны үнэ хэвийн   байна.

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ