Монголын 5 жүдоч өнөөдөр Абу-Дабигийн дэвжээнд хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-25 11:06:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотноо болж буй жүдо бөхийн "Их дуулга" тэмцээний дэвжээнд өнөөдөр эмэгтэйчүүдийн  63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Батцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, 81 кг-д О.Ууганбаатар нарын 5 жүдоч хүч, ур чадвараа сорино.


Тус тэмцээний эхний өдөр Монголын 7 жүдоч хүчээ сорьсноос 66 кг-д Г.Хэрлэн хүрэл медалийн төлөө барилдаж ялагдаж 5 дугаар байрт шалгарлаа. Мөн Э.Ариунболд, Ё.Басхүү нар 7 дугаар байрт шалгарч, Монголын баг медаль хүртээгүй байна.


ОУХМ Ц.Цогтбаатар эхний тойрогтоо “Токио-2019” ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Тажикистаны Бехрузи Хожазодатай учраа таарсан байна. Манай бөх ДАШТ-д энэ залууд ялагдсан бөгөөд энэ удаа түүнээс даагаа нэхэх боломж гарлаа.

Холбоотой мэдээ