О.Гүндэгмаа дэлхийн цэргийн спортын VII наадамд түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-25 12:18:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Үхань хотод болж буй, дэлхийн цэргийн спортын VII наадам /World Military Games/-ын буудлага спортын 25 метрийн гар бууны дасгалд олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа 590 оноогоор түрүүлж, ОУХМ Г.Хэрлэнцэцэг мөнгөн медаль хүртлээ.


Ийнхүү дэлхийн спортын VII наадамд Монголын хоёр тамирчин медалийн тавцанд хамтдаа зогсож Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлэв.



Тус наадмаас өмнө нь чөлөөт бөхийн төрөлд гавьяат тамирчин С.Цэрэнчимэд мөнгө, Э.Даваанасан хүрэл, жүдоч Э.Ариунболд, Б.Эрхэмбаяр нар хүрэл медаль хүртсэн билээ. 

Холбоотой мэдээ