Сарыг эзэмших АНУ-ын хөтөлбөрт 26 орон оролцох хүсэлтээ илэрхийлжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2019-10-25 15:10:50

ВАШИНГТОН. /TASS/. Сарыг эзэмших АНУ-ын “Artemis” хөтөлбөрт Дэлхийн 26 улс оролцох хүсэлтээ илэрхийлж, энэ сэдвээр NASA-гийн зохион байгуулсан олон талт уулзалтад оролцжээ.


“Дахин нэг сансрын нисэгчийг болон анхны эмэгтэй нисэгчийг сар руу илгээх, түүнчлэн олон улсын түншүүдийн эвслийн бүрэлдэхүүнд саран дээр тогтвортой үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөг үр дүнд хүргэх тал дээр улс орнууд бидэнд хэрхэн тусалж чадах вэ гэдгийг тодруулахыг оролдож байна. Дээрх хөтөлбөр ихээхэн сонирхол татаж байгааг бид мэдлээ” гэж АНУ-ын сансар судлалын NASA агентлагийн захирал Жеймс Брайденстайн Вашингтон хотноо болсон Олон улсын сансрын нисэгчдийн 70 дугаар их хурлын үеэр мэдэгдсэн байна.


NASA сарыг эзэмших шинэ хөтөлбөрөө өнгөрсөн хавар “Artemis” гэж нэрлэжээ. Уг хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний үе шатанд “Space Launch System” хүнд пуужинд суурилуулсан “Orion” хөлөг сарыг тойрон автомат нислэг хийснийхээ дараа дэлхий рүү буцаж ирэх бөгөөд энэхүү үе шатыг 2020 оны хоёрдугаар хагаст хэрэгжүүлэх аж. 2022 онд товлосон хоёр дахь үе шатанд манай гарагийн цорын ганц дагуул руу сансрын нисэгчид жолоодлогот хөлгөөр нисэх бол 2024 онд гурав дахь үе шатанд NASA сансрын нисэгчдийг саран дээр буулгахаар төлөвлөжээ.


Холбоотой мэдээ