“УИД”-ийн хувьцааны ханшны өсөлт тогтвортой байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-10-25 16:47:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 10-р сарын 24-нд I, II, III ангиллын 21 ХК-ийн 86.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 283.182 ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр 6 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс "Мерекс" (MRX+15.00%) болон "УИД" ХК (UID+8.28%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол шуудан" (MNP-10.00%) болон "Айтүүлс" ХК (ITLS-5.84%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 800 ширхэг үнэт цаасыг 80.728.000 төгрөгөөр арилжсан байна. 

"TOP 20" индекс 0.55 хувиар буурч 18061.89 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.397.502.994.552.54 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ