5570 мал өөр аймгуудын нутагт хаваржиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагтай хил залгаа Дундговь, Өвөрхангай аймгийн нутагт 7 өрхийн 5150 бог, 420 бод, нийт 5570 мал отроор өвөлжөөд, хаваржиж байна. Мөн 295 өрхийн 120100 бог, 8447 бод, нийт 128547 мал өөрийн аймгийн бусад сумдад отроор хаваржиж байгаа ажээ.
Тус аймгийн нутагт Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймгаас 43 өрхийн 1500 тэмээ, 9650 адуу, 200 үхэр, 480 хонь, 810 ямаа нийт 12840 мал отроор Мандал-Овоо, Сэврэй, Булган, Цогт-Овоо сумдад 2015 оны 11 сараас хойш нутаглаж байна. Манлай суманд Дундговь аймгаас орж ирсэн 200 адуу нутаг буцсан гэж Өмнөговь аймгийн ХХААГ-аас мэдээлж байгаа юм.
Сумдын Засаг даргын аюулгүй нөөцөд 153.0 тн өвс, 83,2 тн тэжээл байна. Сумдын Засаг даргын аюулгүй нөөцийн өвс нилээд багассан Хүрмэн, Ханхонгор, Номгон, Баяновоо сумдад тэжээлийн нөөцгүй болоод байгаа гэнэ.
Өмнөговь аймгийн ихэнх нутгаар үндэс хөдөлсөн ч шөнөдөө хөрсөнд хүйтэрч байгаа учраас ногоо сайн ургахгүй байгаа аж.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн