ОХУ, ЕХ, Украины гурван талт уулзалт болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРЮССЕЛЬ. /TASS/.
Европ руу хий дамжуулан өнгөрүүлэх тухай ОХУ, Европын Холбоо, Украины ээлжит удаагийн
гурван талт зөвлөлдөх уулзалт өнөөдөр Брюссельд болно. Уулзалтад оролцогчдын
мэдэгдэж байгаагаар, энэ удаагийн уулзалтыг илүү үр дүнтэй явуулахыг зорьж
байна.
Оросын хийг
Украины нутаг дэвсгэрээр дайруулан Европын Холбооны ЕХ/ улсууд руу
нийлүүлэх болон дамжуулах тухай 10 жилийн хугацаатай гэрээний үйлчлэл 12 дугаар
сарын сүүлчээр дуусгавар болохтой холбоотойгоор гэрээний хугацааг сунгах асуудал
энэхүү зөвлөлдөх уулзалтын сэдэв болох юм.